­

9 ДҮГЭЭР АНГИЙН ЭЦЭГ ЭХИЙН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ХИЧЭЭЛИЙН ТАЙЛАН


9 ДҮГЭЭР АНГИЙН ЭЦЭГ ЭХИЙН СУРГАН 
ХҮМҮҮЖҮҮЛЭХ ХИЧЭЭЛИЙН ТАЙЛАН

Зорилго: 
9 дүгээр ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлог
Өсвөр насны хүүхдийн стресс үүсэх шалтгаан, түүнээс гарах арга зам
Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, түүн дээр түшиглэн ирээдүйн мэргэжлийг нь сонгох
Улсын шалгалтанд бэлтгэх, 10-р ангийн хичээл сонголт хийх тухай ойлголтыг өгөх
Үйл явц:
18:00 цагт 9-р ангийн 211 эцэг ирэхээс 200 эцэг эх хүрэлцэн ирж, урлаг зааланд сургалтын үйл явц эхэллээ. 
АУБ нар эцэг эхчүүдээ бүртгэж сургалтад нь суулгалаа.
МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн  багш Г.Галсанжамц, Ш.Батболд, Б.Тэгшжаргал нар ирж эцэг эхчүүдэд мэргэжил сонголтын талаар
 болон өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, илрэх шинж тэмдгүүд, тэдэнтэй хэрхэн харьцах талаар сургалт явууллаа. 
Эцэг эхчүүд багш нараас хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар болон ямар мэргэжил сонговол зүгээр вэ? гэсэн асуултуудыг асууж, лавлаж байлаа. 
 Сэтгэл судлалын тэнхимийн багш нар өөрийн сургууль дээр очиж хүүхдийнхээ ямар мэргэжил сонговол илүү үр дүнд хүрэх талаар тодорхойлуулж болно гэдгийг хэллээ. 
  АШУҮИС-ийн стресс судлалын багш Хангайгаар удирдуулсан 4-н оюутан ирж эцэг эхчүүдэд стресс хэрхэн бий болдог түүнээс яаж гарах, 
өсвөр насны хүүхдийн стресс түүнээс гарах арга зам, хэт их даамжирвал ямар үр дүнд хүрэх талаар сургалт явууллаа.
    Сургалтын менежер Ш.Оюунсайхан миний бие 10-р ангид хичээл сонголт хэрхэн орж байгаа, яаж хичээл сонгох,
 9-р ангийн улсын шалгалтад хэрхэн бэлдэх талаар сургалт зохион байгууллаа. 
Үр дүн: 
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээл сонголтын талаар мэдлэг, ойлголттой болсон
Өсвөр насны хүүхэд хэрхэн стресддэг, түүнийг таньж мэдэх аргыг мэдсэн
Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, зан харилцаанд гарах өөрчлөлт, өөрийн сэтгэл зүйн онцлог дээр тулгуурлаж ирээдүйн мэргэжлийг нь сонгох талаар ойлголт олголоо.