­

НИЙСЛЭЛИЙН 97 ДУГААР СУРГУУЛИЙН 6 – 8 –Р АНГИЙН “СУРАГЧ НАС МИНЬ САЙН БАЙНА УУ” ЭЦЭГ ЭХИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


НИЙСЛЭЛИЙН 97 ДУГААР СУРГУУЛИЙН 6 – 8 –Р АНГИЙН   “СУРАГЧ НАС МИНЬ САЙН БАЙНА УУ” ЭЦЭГ ЭХИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дунд ангийн эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагаа, багш нарын заах арга зүй, ур чадвар, сургалтын орчин болон үр хүүхдийнхээ хичээлийн оролцоо,
 сурах бичгийн хангалтын байдал, дэвтрийн ажиллагаатай танилцуулах, эцэг эхийн хөдөлгөөний эрүүл мэндийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
 “Сурагч нас минь сайн байна уу”, “Сурагчийн ширээ минь сайн байна уу” эцэг эхийн өдөрлөг нь 3-р сарын 26-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 
Тухайн бүлэг тус бүрийн хичээлийн хуваарийг хоёр хоногийн өмнө гаргаж баталгаажуулан тавиад, хичээлүүдийг зохицуулж, ямар нэгэн хичээл цонхлолтын 
асуудал байхгүйгээр орууллаа.
3-р сарын 26-нд: 
6 дугаар ангийн нийт 398 эцэг эх ирэхээс 356 эцэг эх “Сурагч нас минь сайн байна уу” өдөрлөгт хүрэлцэн ирлээ.
 Өглөө 08:00  цагаас 13:15 цаг хүртэл хичээл сургалтын үйл ажиллагаа явагдлаа. 1 – 6 – р цагт стандартын хичээлүүд орсон бөгөөд 
7-р цагт ХГҮА хичээл дээр эцэг эхэд SWOT шинжилгээний талаар анги удирдсан багш нар сургалт зохион байгуулж, 
сургуулийн зүгээс эцэг эхэд бэлдсэн асуулгын дагуу судалгаа авч ажиллалаа. 
  
Энэ өдрийн хоёрдугаар хэсэг болох “Дүрийн тоглолт”, “Та зургадугаар ангийн хүүхдээс ухаантай юу” асуулт хариултын тэмцээнүүд
 13:30-аас эхэлж оройны 18 цагт  дуусч, дүн мэдээгээ гаргалаа. Уг үйл ажиллагааны шүүгчээр өмнөх жилийн эцэг эхийн өдөрлөгийн тэмцээний ялагч 
7б ангийн эцэг эхийн зөвлөлийн 2 гишүүн болон сургалтын менежер Ш.Оюунсайхан, 7б ангийн АУБ М.Төмөрдөш нар ажиллалаа. 
   Дүрийн тоглолт болон асуулт хариултын тэмцээний нийлбэр дүнгээр
1-р байранд   Ш.Орхонтуул багштай 6е ангийн эцэг эх
2-р байранд Д.Сэргэлэн багштай 6а ангийн эцэг эх
3-р байранд Ц.Даш багштай 6ё ангийн эцэг эх
Тусгай байранд  Х.Энхтуяа багштай 6д ангийн эцэг эх тус тус шалгарлаа
Тэмцээний шагнал: 
1-р байр Өргөмжлөл 80000 төгрөг
2-р байр Өргөмжлөл, 50000 төгрөг
3-р байр Өргөмжлөл 40000 төгрөг
4-р байр Өргөмжлөл  30000 төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа.
3 сарын 27-нд
7 дугаар ангийн нийт 218 эцэг эх ирэхээс 198 эцэг эх “Сурагчийн ширээ минь сайн байна уу-1” өдөрлөгт хүрэлцэн ирж хичээл сонслоо. 
Мөн 1-6-р цагт заавал судлах буюу стандартын хичээлүүд орлоо. 7-р цагт ХГҮА хичээл орж, эцэг эхээс судалгаа авлаа. 
13:30-аас спорт зааланд Волейболын тэмцээнд оролцохоор 6-н анги бэлэн жагсаж, тоглолтынхоо зоо болон оноолтыг тааруулж, тоглолтын үйл явц явагдлаа.
Волейболын тэмцээний дүнгиийн мэдээллээр
1-р байранд Д.Баярмаа багштай 7а ангийн эцэг эх
2-р байранд М.Төмөрдөш багштай 7б ангийн эцэг эх
3-р байранд Бо.Болормаа багштай 7е ангийн эцэг
Тусгай байранд Ба.Мөнхцэцэг багштай 7г ангийн эцэг эх тус тус шалгарлаа.
Тэмцээний шагнал:
1-р байр Шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал
2-р байр Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал
3-р байр Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал
Шилдэг эрэгтэй тоглогч, шилдэг эмэгтэй тоглогчид шилдэг тоглогчийн цом 
3 сарын 28-нд
8 дугаар ангийн эцэг эхийн “Сурагчийн ширээ минь сайн байна уу-2” өдөрлөгт нийт 210 эцэг эх хүрэлцэн ирж үйл ажиллагаанд оролцлоо. 
1-6-р цагуудад заавал судлах стандартын хичээл орохоос гадна хавар шалгалттай хичээлүүдийг бүгдийг нь оруулж хуваарь гаргасан болно. 
Үүгээрээ сурагчдын хичээлд оролцох оролцоо, хичээл ойлголтын байдал, өөрөө бие даан суралцах байдал гэх мэтчилэн хичээлд хандах 
хандлагын талаар нь эцэг эхэд ойлгуулах ажлуудыг зохион байгуулсан.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ОРОНД ХИЧЭЭЛД ИРЖ СУУЖ БУЙ БАЙДАЛ
  13:30-аас нийт 6-н ангийн дунд Волейболын тэмцээн зохион байгууллаа. Эцэг эхийн тоглолтын ур чадвар, өрсөлдөөн жилээс жилд улам сайжирч үр өгөөжтэй болж 
байгаа нь илт мэдэгдэж  байна.
1-р байр Р.Энхсайхан багштай 8в ангийн эцэг эхэд Өргөмжлөл, Шилжин явах цом,  алтан медаль, мөнгөн шагналаар шагналаа
  2-р байр Э.Идэржаргал багштай 8б ангийн эцэг, эхэд Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар шагналаа
  3-р байр Х.Баясгалан багштай 8а ангийн эцэг эхэд Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагналаа.
  Тэмцээний үйл явц: 8-р ангийн 6 бүлгийн эцэг эхийн баг 2 зоонд хуваагдаж тоглолоо. Зооноос гарсан багууд тойргоор тоглож аваргуудаа шалгарууллаа.
  Хүрсэн үр дүн:
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлд оролцох оролцоо, хандлага, хүмүүжлийн талаар багш бүрээс олж мэдсэн
Өөрийнх нь хүүхдийн сурах бичгийн хангалт ямар байгаа болон дэвтрийн үйл ажиллагаа, хичээл бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа байдал
Сурагчдын завсарлагаанаар хэрхэн амжиж хоол олж иддэг, завсарлаагныхаа минутанд амжих боломж ямар байгааг мэдэж чадсан
Энэ өдрийн үйл ажиллагааны сэтгэл ханамжийн судалгаа, асуулга авахад хичээл заасан багш нарын үнэлгээ маш сайн гэж 
         100% хувь үнэлсэн нь манай багш нарын чадвар сайн байгааг харуулсан үнэлгээ билээ.
Энэ өдөрлөгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүд мөн л ажил маш сайн гэсэн үнэлгээг өгч жил бүр үүнийгээ тасралтгүй зохион байгуулж байгаарай 
        гэдэг хүсэлтийг тавьсан.