­

"Олуулаа уншъя" номын баярын нээлт

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарлиг гарган ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд гэгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг "Номын баярын өдөр" болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон билээ. Энэхүү зарлигийг дэмжин "Номын баярын өдөр"-ийг анх удаа  төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагууд  хамтран "Олуулаа уншъя " уриан дор өнөөдөр Сүхбаатарын талбайд  зохион байгууллаа. Номын баярт  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл  нар  хүрэлцэн ирж үг хэлж,  ном солилцох үйл ажиллагаанд оролцсон юм
Тэд энэ үеэр тэргүүний сурагчдад  "Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн" шагналыг  гардуулж, "Нүүдлийн номын сан"-ийн автомашиныг холбогдох хүмүүст хүлээлгэн өглөө. "Олуулаа уншъя" уриатай уг өдөрлөгт иргэд насны хязгааргүй өргөнөөр оролцож "Номын баяр тэмдэгдэглэх өдөртэй болсонд баяртай байна. Гоё өдөр байна" гэцгээж байлаа. 

"НОМЫН БАЯРЫН ӨДӨР"-ИЙН НЭЭЛТЭД

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л. ГАНТӨМӨРИЙН ХЭЛСЭН ҮГ


Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Үеийн үед ном эрдмийг дээдлэн, хад чулуу, мод үйс, магнаг торгон дээр хээлэн сийлж, алтан үсгээр бичиглэн үлдээсэн, хадганд баринтаглан дээдэлсэн өвөг дээдсийн үр сад аа, "Эрдэм ном дээд баян" гэж эрхэмлэсэн номын садан Монгол ах дүү нар аа, Эрдэм номыг эрхэмлэн дээдлэгчид ээ.

"Номын баярын өдөр" хэмээх  ариун номын гэгээ тусч,  номын цагаан буян хурсан шинэ баярыг тэмдэглэхээр бид хуран цуглаад байна. Хүмүүс гартаа хундага барихгүй, хүмүүс алган дээрээ номоо дэлгэдэг, сэтгэл оюун бүхэнд ертөнцийн мөн чанар, амьдралын сайн сайхан, шударга үнэний төлөөх ухаарал хийгээд гэгээрэхүйн  эрхэм баярыг тэмдэглэх зарлиг гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Танд баярлалаа. 
Ном зохиогч, ном хэвлэгч, ном худалдагч, номын санч, ном уншигч хэн бүхний баяр болж байна. Ном уншин гэгээрэхүй нь нэг удаагийн аянаар дуусахгүй, зөвхөн төрийн тэргүүний, зөвхөн төрийн яамны ажил биш ээ. Монголчууд олуулаа ном уншиж, ном ярьж, ном хаялцаж, ном бэлэглэж, ном солилцож байж номын их хүчийг хураан цуглуулна. 

Монголчууд бид нум сумаар биш ном эрдмээр 21 дүгээр зуунд дэлхийг туулна.. "Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ" хэмээн Ерөнхийлөгчийн бичсэн шинэ хэлц үг "Хүүхдийн сайн номноосоо" болж, ийнхүү өрнөн үргэлжилж байна. 

Боловсрол хэмээх ойлголт нь "Эхлээд боловсор, тэгээд ол" гэсэн тод утгыг агуулсан, агуу бэлгэдлийн чанартай ажээ. Боловсрол мэдлэг, эрдэм ном зөвхөн сургуулийн босгоноос эхэлж, сургуулийн босгоор төгсөхгүй ээ. Хүн насан туршдаа боловсроход сайн нөхөр, үнэнч хань, мөнхийн эх булаг нь гагцхүү ном юм. "Зөв Монгол хүн" боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын нэг жанжин шугам нь, ном унших, ном хэвлэх, ном худалдах, ном зохиох шинэ давалгаа, шинэ соёлын довтолгоо байх болно. 

Тоо биш чанарыг шүтэж, худлаа дүн бус бодит үнэлэмжийн тогтолцоонд шилжихэд уншсан ном, ухаарал өгсөн мөр бүхэн бидэнд тус болно. Тийм учраас ном уншихдаа ч тоо биш чанарыг эрхэмлээрэй гэж хүүхэд залуучууддаа хэлье. 

Бид "Хүүхдүүд" гэж тоон утгаар бөөндөж, бүдүүн баргаар тэгшитгэдэг хандлагыг өөрчилнө. Яагаад гэвэл хүүхэд нэг бүр агуу ертөнц бөгөөд түүний хурууны хээ, царай төрх, тавилан заяа нь нэг загварын хүүхэлдэй шиг хэзээ ч адилхан давтагдахгүй. 

Тухайн хүүхдэд байгаа авъяас сонирхлыг нээх, мөрөөдөл хийгээд өөрийгөө олж харах, түүнийхээ төлөө өдөр бүр хөгжихөд нь ном тусална. 

Уншихад бас учир бий. Уншсан болоод өнгөрөх, уншсанаа цэгнэж, оюун санаандаа шингээх хэрэгжүүлэх хоёр эрс өөр. Ямар ном уншихаа сайтар сонгох, уншсанаа тэмдэглэл хөтөлж бататгах, найз нөхдөдөө, аав ээждээ ярьж өгөх зэргээр ой ухаандаа гүн гүнзгий тогтоох, амьдралдаа зарчим, баримтлал болтол нь үргэлж санаж ухаарч уншихын ач холбогдол энгүй их билээ. 

Эсгий гэртээ халуун цайгаа оочлон суухдаа л дэлхийн дэг журмыг хэлэлцэж асан, дэнгийн гэрэлд үнсэн самбар дээр 68 оронтой тоо бодож явсан өвөг дээдсийн үр сад нь чухам бид билээ. Өчигдрийн агуу түүхээ, өв уламжлалаа өнөөдөр, маргааш залган бичих үүрэг нь  ч бас биднийх билээ. 



Номын цагаан буян улам ихээр хуран цуглах болтугай. 

Олуулаа уншицгаая.
cialis coupons printable open cialis manufacturer coupon 2016
prescription coupons site cialis discount coupon
discount prescription drug card coupon for prescriptions discount drug coupons
cialis 20mg cialis cialis ou viagra
nimodipine stroke nimodipine traumatic subarachnoid hemorrhage nimodipine emedicine
clopidogrel bloedverdunner clopidogrel maagbescherming clopidogrel 75
strattera blog.myexpensesonline.co.uk strattera bivirkninger
oxcarbazepine 600 mg bilie.org oxcarbazepin
microlite pill weight loss sigridw.com microlite pill