­

НИЙСЛЭЛИЙН 97 ДУГААР СУРГУУЛИЙН 9Д АНГИЙН СУРАГЧИД ТӨРИЙН ОРДОНД УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГТЭЙ УУЛЗЛАА

           
НИЙСЛЭЛИЙН 97 ДУГААР СУРГУУЛИЙН 9Д АНГИЙН СУРАГЧИД
ТӨРИЙН ОРДОНД УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГТЭЙ УУЛЗЛАА
 Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн Д.Төрбаяр багштай  9д ангид 35 суралцагч сурдаг бөгөөд 21 суралцагч нь анги удирдсан багшийн дугуйланд явж, морин хуурыг чадварлаг тоглодог, авьяаслаг сурагчид билээ.
 2018 оны 9 сард Завхан аймагт болсон 3000 морин хуурчийн тоглолтонд оролцсон,  2019 онд tv9 телевизийн “Өглөө” хөтөлбөрт зочноор уригдаж оролцсон.
 БЗД-ийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд бүгээдээрээ ордог.  БЗД-ийн язгуур урлагийн наадмын “Тэргүүн байр”, Нийслэлийн хүүхдийн урлагийн их наадмын 4-р байр,  Өсвөрийн морин хуурчдын улсын  уралдаанд амжилттай орлцсон амжилтуудыг нь үнэлэн  УИХ-ын гишүүн Б.Саранчимэг төрийн ордонтой танилцуулж, хүлээн авч уулзлаа.