­

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГУУЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

 

 

ЗӨВ ЗОРИЛГО – ЗӨВ ЗАМ РУУ ХӨТӨЛНӨ

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГУУЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Сургуулийн зорилго:

Боловсролын шинэчлэлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэн, эрүүл чийрэг, зөв төлөвшилтэй, эрдэм мэдлэгэтэй, бүтээлч сэтгэлгээтэй, ёс заншлаа дээдэлдэг хамт олон болох

Зорилт

  • Сургалтын технологи, арга зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэн суурь судалгаанд суурилсан багшийн хөгжлийг дэмжих, урамшуулах
  • Сурагчдын сонирхолыг дэмжин, авьяасыг нээн сурах хүсэл эрмэлзэлтэй, амьдрах арга ухаантай, эрүүл бие бялдартай, бүтээлч чадварлаг хүн болгон төлөвшүүлэх
  • Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж багш, эцэг эх, сурагчдын хоорондын харилцааг сайжруулж сургуулийн үнэлэмжийг дээшлүүлэх
  • Боловсролын чанар, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулж улс, нийслэл, дүүргийн хэмжээнд манлайлагч, хүүхдэд ээлтэй тэргүүний сургууль болох