­

97 ДУГААР СУРГУУЛИЙН ГУРВАН ДАВХРЫН ӨРГӨТГӨЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН






СУРГУУЛИЙН ГУРВАН ДАВХРЫН ӨРГӨТГӨЛИЙН НЭЭЛТИЙН
 ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

2019.04.03.                                                                                Улаанбаатар хот
2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00-12.00 цагт сургуулийн гурван давхрын 
өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагааг  амжилттай зохион байгууллаа. 
Тус арга хэмжээнд урилгаар 
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн Боловсролын Газрын дарга Л.Дашдэмбэрэл, 
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Э.Ганчимэг, 
Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа,
 Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн
 П.Өлзийтөгс, “Молор констракшн” ХХК-ийн захирал Э.Ганболор, Баянзүрх дүүргийн захирлуудын төлөөлөл
 О.Бат-Өлзий, 97 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Батболд нар оролцлоо. 
MNB Үндэсний телевиз, TV2 телевиз мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хэвлэл мэдээллийн албаныхан ажиллалаа.
Үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нээж, 
 Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Э.Ганчимэг, “Молор констракшн” ХХК-ийн захирал 
Э.Ганболор, 97 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Батболд нар талархлын мэндчилгээг дэвшүүллээ. 
Мөн ТУУЗ ХАЙЧЛАХ, ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ албан ёсны хүндэтгэлийн үйл ажиллагааны дараа  
 сургуулийн орчин, сурагчдын хичээллэж байгаа байдал, анги танхимын тохижилт, 
ширээ сандлын хүрэлцээтэй зочид төлөөлөгчид танилцаж сурагчдын сэтгэл ханамж, 
хүсэл сонирхлыг сонсож дутагдаж байгаа нэг асуудлыг шийдвэрлэж өгнө гэдгээ 
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сурагчдад амлалаа. 
Нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр явагдаж өндөрлөлөө.
https://www.youtube.com/watch?v=PC4bBmHgHHs
Холбоосоор үзнэ үү?