­

2013-2014 оны хичээлийн жилд “Авьяас”, “Ном” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай ерөнхий заавар


Монгол Улсын Засгийн газрын “Хөтөлбөр батлах тухай” 295 дугаар тогтоолоор “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлагдсан бөгөөд
 “Авьяас”, “Ном”, “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл” дэд хөтөлбөрүүдтэйгээр хэрэгжиж эхлээд байна.
 Та бүхэн энэхүү тогтоолтой сайтар танилцаж, үндэсний хэмжээнд зохион байгуулагдах арга хэмжээний зорилго, агуулга, хэлбэр,
 хугацаанд нийцүүлэн орон нутагтаа хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах юм.
Нэг. “Авьяас” хөтөлбөрийн талаар
Санхүүжилт: 2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд дугуйлан, секц хичээллүүлэхдээ урлаг, спорт, технологи, сэтгэх чадвар,
 эрх зүй, мэтгэлцээн, илтгэх урлаг, номын гэх мэтээр бүлэглэн клуб байдлаар зохион байгуулалтад оруулж, хичээллүүлэх шаардлагатай байна. Тухайн дугуйлан,
 секцийг мэргэжлийн багш, авьяаслаг иргэн, сурагч удирдаж болох боловч, клуб хүүхдийн удирдлагатай байх нь зүйтэй. Яамнаас хүүхдийн удирдлагатай клубийн тогтолцоо
 бий болгоход анхаарч байгаа тул та бүхэн /ер нь/ клубын талаар судалж, хүүхдүүдээр өөрсдөөр нь санаачлуулж байгуулахад санаа тавьж ажиллаарай.
Дугуйлан, секц хичээллүүлсэн багш, иргэнд олгох урамшууллыг 2012-2013 оны хичээлийн жилд олгосны адилаар олгох болно. Өөрөөр хэлбэл, 5 хүртэл хүнд мөнгөн урамшуулал олгоно.
 Энэ нь бие даасан журмаар бус “Авьяас” хөтөлбөрийн санхүүжилтийн хүрээнд байгаа тул төсвийн тодорхой хязгаартай, олон хүн нэмэх боломжгүй байгаа зэргийг харгалзаж,
орон нутагтаа хуваарилагдсан, хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй юм. Өнгөрсөн хичээлийн жилийн тухайд яамнаас шилжүүлсэн урамшууллыг багш, иргэнд олгохгүй удаах
, 5 хүнд олгох ёстой мөнгийг илүү тооны хүнд хуваан олгох, төдийлөн үр дүнтэй ажиллаж чадаагүй хүнд олгосноос хамт олноос нь шүүмжлэл хүртэх, тооцоогоо дутуу хийж
, урамшууллын мөнгийг илүү гаргаад өөр зүйлд зарцуулахаар тооцох, хөрөнгийг сургууль дээр хэрхэн зарцуулж байгаад хяналт тавилгүй
, үйл явдлын хойноос шийдвэр гаргах зэрэг алдаа гарсныг үүгээр мэдэгдэж байна.
Агуулга: Энэ хичээлийн жилд тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын агуулга нь цэцэрлэг, бага ангийн хүүхдийн тухайд авьяасыг нээх, дунд ангийн сурагчийн
 тухайд авьяасыг нь хөгжүүлэх замаар үндсэн хичээлийн сурах арга барил эзэмшүүлэх, ахлах ангийн сурагчийн тухайд мэргэжлийн чиг баримжаа олгож,
мэргэжлийг нь зөв сонгуулахад чиглэнэ. Энэ ажилд дэмжлэг болгох зорилгоор 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан
 “Авьяасын тэмдэглэл” эрдэм шинжилгээний хурлаас гарсан зөвлөмж, илтгэлүүд, өнгөрсөн хичээлийн жил явагдсан 21 алдартны дугуйлан, секцийн туршлагуудыг эмхэтгэж илгээнэ.
Хэлбэр: Дээрх агуулгаар сургууль, цэцэрлэгүүд клуб байгуулж ажиллуулах, дугуйлан, секц хичээллүүлэх, үзэсгэлэн, үзүүлэх ажил, концерт, тайлан тоглолт, кино хэлэлцүүлэг,
 мэтгэлцээн, уулзалт, телевизийн бүтээл, эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн зохион байгуулна. Мөн авьяас хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дугуйлан секц хичээллүүлж,
 хүүхдийн авьяасыг нээж, хөгжүүлэх үзүүлэх ажил, сургалт-зөвлөгөө өгөх үндэсний хэмжээний мэргэжлийн багийг аймагтаа богино хугацаагаар ажиллуулах хүсэлтийг яаманд гаргаж болно.
Хоёр. “Ном” хөтөлбөрийн талаар
Санхүүжилт: “Санхүүгийн хямралын үед нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх” төслийн санхүүжилтээр аймаг, дүүргийн
 ЕБС-ийн бага ангиудад нийт 1,3 тэрбум төгрөгийн төсөв бүхий “Ангийн номын сан” түгээж, багш нарт нь сургалт явуулдаад байна.
 Энэ үйл ажиллагааны талаарх мэдээлэл, хүсэлт, шүүмжлэлийг энэ хаягаар ирүүлээрэй.
Агуулга: Хүүхдийг номд дуртай болгож, ном унших шилдэг арга зүйг түгээхэд анхаарахаас гадна нас насны хүүхдээр өөрсдөөр нь ном,
 номын агуулга бүтээлгэхэд илүүтэй чиглэнэ.
Хэлбэр: Цэцэрлэгийн хүүхдийн тухайд том, жижиг ном бүтээх, бага ангийн сурагчийн тухайд “Ангийн номын сан”-д илүү түшиглэх, дунд, ахлах ангийн сурагчийн тухайд
 “Номын клуб” байгуулж ажиллах нь үйл ажиллагааны гол цөм байхаар тус тус ажиллана.
Мөн эрдэм номын алдарт хүмүүсийн оролцоо, дэмжлэгтэйгээр номын клуб байгуулж ажиллуулах, ном унших, туурвих арга зүйг эзэмших,
 уран бичлэгийн үзүүлэх сургалт зохион байгуулах, номын үзэсгэлэн, гарын үсэгтэй худалдаа, сонирхолтой лекцийг орон нутагтаа зохион байгуулах хүсэлтийг яаманд ирүүлж болно.
БШУЯам СБТГазар
jasmine tridevil realtycollective.com jasmine thompson
amoxiclav site amoxicillin 750